АШУҮИС-ийн 707 резидент эмч цалингаа авч чадахгүй байна

Админ
2021/03/02

АШУҮИС-ийн 707 резидент эмч нар цалингаа авч чадахгүй аж. ЭМЯ-ы холбогдох мэргэжилтнүүд нь өдийг хүртэл хариу өгөхгүй байгаа талаар эмч нарийн төлөөлөл манай сайтад хандлаа.

COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын ачаалал дэлхий дахинд нэмэгдсэн. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа юм.   

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулган өгч, резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар /703,623 төгрөг/ цалинжуулахаар болсон. 

Улмаар нийт резидент эмч нарын цалин хөлсний зардалд 2021 оны улсын төсвөөр 18 тэрбум төгрөг баталж ЭМЯ-ы төсөвт суугдсан. 

Гэтэл өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч нарт л 1, 2 дугаар сарын цалинг нь олгожээ. Харин АШУҮИС-ийн 707 резидент эмч нарт өнөөдрийг хүртэл цалинг олгоогоогүй байна.  COVID-19 цар тахлын үед манай улсад нэгдсэн мэргэшлийн 1,992 резидент эмч суралцаж байгаагаас ийнхүү нэг хэсэг нь цалингүй ажиллаж байна. Бид энэ талаар тун удахгүй эргэн мэдээлнэ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.242.197
    2021/03/16

    yahaaraa yalgabrlaj ugdug bnaa Eruul mendiin yam ene asuudald yaraltai hariu ugmuur bnshdee

    Хариулах
  • 59.153.84.246
    2021/03/02

    rezudent em ch nar sain l ajildag ym bnale shde . tsaling nu uguuch ymar hund surtaltai ymbe

    Хариулах
  • 59.153.84.246
    2021/03/02

    arai denduu yma tsaling ni uguuche. buhel buten 2 sar uguugui arai denduu ym

    Хариулах