Шинжилгээний цэгийг наймаар нэмэв

Админ
2021/03/03

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн.

Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. 

Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна