Завхан аймагт коронавирусний хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тус аймгийн Шилүүстэй суманд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ. Улмаар  pcr шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан байна. 

Завхан аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан  Шуурхай штабын шийдвэрээр Завхан аймгийн орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. 

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.