ЭМЯ: Завхан аймагт 11 хүнийг тусгаарлаад байна

Админ
2021/03/04

ЭМЯ-наас 44 тохиолдол шинээр илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр тохиолдлуудын хоёр нь Завхан аймгаас илэрснийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа баталсан. Тэгвэл уг тохиолдол батлагдсантай холбогдуулан Завхан аймагт ойрын хавьтлын 11 хүнийг тусгаарлаад байгаа аж. 

Түүнчлэн дээрх иргэд Завхан аймаг руу зорчихдоо Өвөрхангай аймгаар дамжин өнгөрчээ.  Хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн НОМИН худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн байна. 

Тиймээс энэ хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна