"Аав зарна" гэх зар нийтлэсэн сонинг 5 сая төгрөгөөр торголоо

Админ
2021/03/04

Саяхан "Шуурхай зар" сонинд "Аав зарна" гэх зар нийтлэгдсэн. Уг зарын дагуу холбогдох байгууллагууд арга хэмжээ авчээ. Тодруулбал ШӨХТГ иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж "Аав зарна" гэх зарыг нийтлэсэн Шуурхай зар сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн хэмээн үзэж 5.000.000 төгрөгөөр торгосон байна. Мөн тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгана. Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.93
    2021/03/05

    Ямар уран бүтээл гэдгийн ч мэдэхгүй. Хорино торгоно цагдана гээд л иргэд нь ал хяд баривчил гээд л лаларын улс болсон байна.

    Хариулах
  • 66.181.182.58
    2021/03/04

    дааганаас унаж үхдэггүй дарваргараас болж үхдээг гэж юутай үнэн үг вэ. ингэж суртчилгаа хийхгүйэ.

    Хариулах
  • 66.181.161.71
    2021/03/04

    Энэ торгуцль шүүх дээр унана. Сайн өмгөөлөгч ав

    Хариулах
  • 202.126.88.72
    2021/03/04

    Киног гаргана гаргахгүй гэдэг яамтай болчихсон шүү дээ. Соёлын яам! Монголыг эвтэйхэн алсаас буцаад коммунист болгож аваад халуун ам бүлдээ багтаах бодлого .

    Хариулах
  • 103.26.193.175
    2021/03/04

    Кино гаргаж болно болохгүйг хяналт тавьдаг газар байдаг байх ийм балай зүйлээр мөнгө олох санаатай хүмүүсийг таслан зогсоох хэрэгтэй дэндэж байна

    Хариулах