Дэлхийн аварга М.Уранцэцэг "Khanbogd Cashmere"-ийн нүүр царай болжээ

Админ
2021/03/06

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох "Ташкентын гранд слам" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа.

Тэгвэл шинэхэн аварга маань саяхан Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн хамтаар "Khanbogd Cashmere"-аар гоёж, тус брэндийн нүүр царай болжээ. 

М.Уранцэцэг нь ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин төдийгүй Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй Монгол Улсын Гавьяат Тамирчин билээ.

 Мөн одоогоор Дэлхийд амжилтаараа 7 дугаарт эрэмбэлэгдэж байгаа ба 2021 оны Токиогийн олимпод оролцох эрхээ авч, Visa олон улсын байгууллагын Олимп, Паралимпын тамирчид болон Дэлхийн хэмжээний тамирчдаас сонгогдсон нэр хүнд бүхий “TEAM VISA” хөтөлбөрт Монгол улсаас анх удаа шалгарсан тамирчин бол МУГТ М.Уранцэцэг юм.

https://www.facebook.com/10183...



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.65
    2021/03/07

    АРГАГҮЙ л ясны жудочин юм даа. ОЛИМПИЙН АВАРГА болж монголчуудаа баярлуулаарай. ЧИ чадна.

    Хариулах
  • 202.9.41.13
    2021/03/07

    Mundag

    Хариулах
  • 202.9.46.116
    2021/03/06

    нээрээ хоорондоо ямар адилхан юм бэ эгч дүүс шиг

    Хариулах
  • 202.9.46.116
    2021/03/06

    тас гитад хүүхнүүд

    Хариулах
  • 202.131.250.130
    2021/03/06

    amjilt

    Хариулах
  • 192.82.67.228
    2021/03/06

    Яг одоогоор монголд ганц байгаа жүдоч

    Хариулах
  • 103.80.210.201
    2021/03/06

    Amjilt

    Хариулах