​Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа

Админ
2021/03/07

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хуралдлаа. 

Хуралдаанаар дэд зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд төвтэй хандлага төлөвшүүлэхэд цагдаа, прокурор, шүүгчдийг сургах, чадавхжуулах, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлж, холбогдох санхүүжилтийг улсын төсөв болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна