ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой

Админ
2021/03/07

Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, аль нэг дүүрэг, хорооны орон сууц, гэр хорооллын гудамжинд тандан судалгааг 24 цагийн дотор хийх ёстой. Дараа нь  хамгаалалтад авна, авахгүй гэх асуудал яригдана. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ түгээх ёстой” гэлээ.

Мөн “Нийслэл, дүүргийнхэн баяр тэмдэглэж байгаа зүйл огтоос байхгүй. Харин баяр тэмдэглэх гэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах тал дээр нь хяналт тавьж ажиллаж байна.

Харамсалтай нь ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа. Гэтэл ЗӨСҮТ, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй, сорьцыг авахгүйгээр хойшлуулдаг, урт дараалал үүсгэдэг, ар, өврийн хаалга хэрэглэдэг зохисгүй байдал үүсгэж байна. Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.

Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Цаашид нийслэлийн иргэдээ вакцинжуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Хотын дарга  дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн олон  нийтийг хамарсан баяр тохиож буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх тал дээр хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.


Сэтгэгдэл (31)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.128
    2021/03/09

    Энэ балай юм огцрох хэрэгтэй ш дээ.үзвэр хошин шогийн зөвшөөрлийг энэ хүн өгөөд байгаа ш дээ.

    Хариулах
  • 66.181.177.76
    2021/03/09

    УОК буруу шийдвэр маш их гаргаж байгаа дээрээ анхаарахгүй ЭМЯ ны зөвлөмжийг дагахгүй бол аюул болоод байна шүү ЗӨСҮТ. ХӨСҮТ энэ вирүс дэлгэрсэнээс хойш цаг наргүй маш сайн ажиллаж байна эд нар маань эмч нар минь л жинхэнэ баатарууд та нартаа их баярлаж байна даа !!!

    Хариулах
  • 43.242.243.9
    2021/03/08

    Uhsen hatsanii chin uuchlalt chi ogtsor

    Хариулах
  • 202.126.88.46
    2021/03/08

    Халдварт өвчний үед мэргэжлийн байгуулага нь бодлого , удирдлагыг гартаа авахгүй бол улс төрчид та бүхэн арай л оюуны бяд чинь хүрэхгүй байлгүй дэ ОДОО СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТООХ Л ҮЛДСЭН ТА НАР НЭГЭНТ ХӨЛ ХОРИО ТАВИХГҮЙГЭЭС ХОЙШ ЯАХЫГ ТЭНГЭР МЭДТҮГЭЙ Ар тал нь болоод

    Хариулах
  • 202.126.89.43
    2021/03/08

    Шинжилгээний хариу янз бүр байгаа. Нэг дүүрэгт ижил цагт өгсөн 2 хүний хариу нэг нь 22 цаг, нөгөө нь 70 цагийн дараа гарч байна ш дээ.

    Хариулах
  • 192.82.72.91
    2021/03/08

    ЗӨСҮТ 24 цагтаа багтаан шинжилгээний хариуг гаргаж байгаа шүү. Мундаг ажиллаж байгаа юун уучлал гуйх харин ч магтуулах ёстой хүмүүс.

    Хариулах
    • 202.126.89.37
      2021/03/08

      худлаа миний хариу 48 цаг болж гарсан. лаборатори хүлээж авснаас 30 гаруй цагийн дараа шинжилгээнд орсон

  • 66.181.161.65
    2021/03/08

    Sumiya minii hugshin odoo bolio. Mundag hun boloh gej zunduu jujlee odoo tsaashaa yavtsgui bolsoon. Chamaas hot udirdah hemjeenii medleg chadvar yu ch garahgui ni haraglaa ulsiin ajild gai bolohoo odoo bolio.

    Хариулах
  • 202.9.40.31
    2021/03/07

    Бөхчүүдийг энэ улс төрөөс холдуулах хэрэгтэй Засгаасаа илүү хотын дарга гэж бж болох юм уу Ерөнхий сайдад дадлагажигчаа

    Хариулах
  • 192.82.68.130
    2021/03/07

    zugeerl aduu mal shg haa saigui huuhed shuuhdaa dagulj delguur horshoo olon niitiin gazraar hesehee bolichmoor bh yum.buur maskgui maska dooshni bolgodl tenej bnaleshde.horigdood bj bhdaa taarsan ard tumen yumaa.huhdudiin hichel orulahgui bgani gerte bailga gd orulahgui bgashde huuhdee daguladl delgureer tened yavahin yamar boh zurh bnaa.yuml bolbol bitgii busdiig burutga irged oorsdo uhamsartai bmar bn

    Хариулах
  • 192.82.71.90
    2021/03/07

    Хотын даргаа өөрийн чадлаа мэдээд чаддаг хүнд нь ажлаа өгөөчээ Дээд шатны байгууллагатайгаа үг хэлээд ажиллаж чадахгүй хотын даргаар яах вэ Та юу дутлаа гд энэ суудалд зууралдаад бгаан бэ үнэхээр ажлын туршлага чадал чинь дутаад бна шдээ

    Хариулах
  • 202.126.90.23
    2021/03/07

    ene buh uuruu hariutslagaa huleegeech. udur shunugui ajillaj baigaa humuusee shuumjilj, gaigui humij baisan deglemiig ni tsutsalchaa yu gej hutsaad baidag yum.

    Хариулах
  • 59.153.114.12
    2021/03/07

    Хятадаас орж ирсэн вакциныг манай улс сайн шалгаж судлах ёстой шүү. Дараа нь гарах сөрөг үр дагаврыг хэн хариуцах вэ? ЭМЯ -уу. Дэлхийн олон улсууд сайн шалгаж судалж байж шийдэж байгаа шүү.

    Хариулах
  • 192.82.71.170
    2021/03/07

    Нэг өрх шинжилгээ бол хий дэмий хөрөнгө хүч хаясан ажил болсон, дээрээс нь хөл хориог сулруулаад халдвар тархах эрсдэл үүсгэсэн, тэгээд ч ажиллаж байгаа хүн хүч, хүчин чадлаа бүрэн тооцоогүй, хэт үрэлгэн, амьдралд нийцээгүй шийдвэрүүдээс болсон, хотоос хөдөө рүү алдаад эхлэлээ, хаа сайгүй халдвар тарж эхлэлээ. Уг нь хүн хүчээ хамаагүй ашиглаж нэг өрх гэж солиорч оношлуурын шахаа хийж байснаас хуучин шиг халдвараа хөөн барьж байсан бол дээр байсым

    Хариулах
  • 66.181.183.131
    2021/03/07

    Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид байдаг чадлаараа ажиллаж байгаа. Ялангуяа ЗӨСҮТ-ийн баг хамт олон. Шинжилгээ хийж эхэлсэн цагаас хойш одоог хүртэл шинжилгээний хариуг 24 цагт багтаан гаргаж өгч байна. Лабораторийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн хүчин чадалдаа тохируулан сорьцоо хүлээн авч 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Мөн ариутгал халдваргүйтгэлийн багийхан маань 24 цаг голомт гарсан газраар 20 л уусмалтай сав үүрч, гартаа уусмалтай сав бариад. Ингэж ажиллаж байхад яагаад уучлалт гуйх ёстой гэж...

    Хариулах
  • 202.126.89.44
    2021/03/07

    НОК аргаа бараад өөрсдийн хачин буруу шийдвэрээ хөдөлж байгаа байгууллагууддаа нялзаах гэж үзэж бгаа юм бх да, арчаагүй ч дарга нар бол до

    Хариулах
  • 202.126.88.206
    2021/03/07

    ЗӨСҮТөв бол 24 цагтаа хариугаа гаргаж өгч сайн ажилладаг байгууллага шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.64
    2021/03/07

    ЗӨСҮТөвөөс шинжилгээний сорьц 24 цагтаа гардаг

    Хариулах
  • 139.5.219.240
    2021/03/07

    Эрүүл мэндийн байгууллагууд, ХӨСҮТ, ЗӨСҮТ бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Хотын захирагч та бодит нөхцөл байдал болон УОК, ЭМЯ-ны шийдвэртэй хөл нийлүүлэн ажиллана уу.

    Хариулах
  • 103.26.193.244
    2021/03/07

    Бүгд нэг зорилготой ажлаа уялдуулж ажиллах хэрэгтэй шүү дээ! Нэг нэгнийхээ хийж байгаа ажлыг үгүйсгэж болохгүй л баймаар! Боловсролгүй ийм бөх хүнээр бүхэл бүтэн Нийслэлийг толгойлуулж ажиллуулахаа болимоор юм!

    Хариулах
  • 124.60.114.164
    2021/03/07

    Хэцүү үёд муу ажиллаж байгаа.нийслэл нь халдварын голомт болчихоод байхад дарж чадахгүй байна.Ажлын арга барил чадвар зохион байгуулалт муу байна.

    Хариулах
  • 66.181.161.17
    2021/03/07

    Нийслэл юу хийж бгаа, уралдаанд орж бгаа юм шиг баахан сорьц аваад, хамаг ажлаа ХӨСҮТ-ээр хийлгэж байж

    Хариулах
    • 122.201.24.7
      2021/03/07

      ЭМЯ, ХӨСҮТ нийслэлийн эмнэлгүүдийг шинжилгээгээ авч чаддаг л юм бол бид хэдэн ч шинжилгээ байсан хийж чадна, лаборатори асуудалгүй гэж хэлчихээд цагаа тулахаар яасан их шинжилгээ авдаг юм бэ гэж майлсан гэдэг шүү!!!

  • 64.119.18.245
    2021/03/07

    Odoo hurdhan darj avaachee 2 jil quarantine hiilee nemer alga Quarantine hiine gej bodj baivl fuckkk you

    Хариулах
  • 203.91.115.53
    2021/03/07

    Хүрэлсүх анхнаас нь маш муу зохион байгуулж ажилсаны балаг шүү сарангэрэл хүрэлсүх хоёр ялтай

    Хариулах
  • 66.181.161.69
    2021/03/07

    uursduu hutsaj 24 tsagt bagtaaj gargana gj hutschaad. eruul mendiin salbariin mergejiltnvvd suhurtluu ajillaj bn. ergvv pyazdy mini uuruu shinjleed hariugaa hutsaad suujii..

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/03/07

    ажиллаж байгаа байгууллага, хүмүүс рүү та нар дайрах ч арай сэрүүднээ. Тийм сүрхий юм бол хотынхон амлаж аваад бүгдийг нь хариуцаад ажиллаач.

    Хариулах
  • 202.126.89.90
    2021/03/07

    Тэрийг нь тэгээд энд тэндхийн сонин хэвлэлээс хөөгдсөн нам дагасан хэдэн хэл амтай мөнгөний энэ мэт сайт авч хөдөлмөрлөж байгаа улсууд руу дайрдгаа болих хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.90
    2021/03/07

    Энэ муу хулгар бөхөнцөр ядраад байгаагаа гайхаад байсан юу хийж гийгүүлсийн бэ,худлаа суудлаасаа ховхрохгүйн тулд ард түмэнд таалагдах гэж хөдөлмөрлөж байгаа улсууд руу буруу чихэх хэрэггүй шд,яг үнэндээ намжих цаг үед чи хэдэн архины худалдаачдаас айж сайн хүн болж архидалтыг замбараагүй болгосон чи өөрөө өнөө чөлөөт бөхийн холбоонд мөргөж гуйдаг шигээ тонгойж мөргөөд зайлах ёстой юм байгаам

    Хариулах
  • 59.153.114.145
    2021/03/07

    er ni tegeed ajilaad l bn ta nuhud. ard tymen tewcheergyi umaa ene oron nutagru yawj bga hymyys bolimooriin. bas yzwer togloltuda boli haldwar tarna ayul shyy

    Хариулах
  • 202.131.250.130
    2021/03/07

    tiim shuu emnelegin ajilchid Uok tsagdaa tsag nargui ajillaj bgaa shuu.uunig ni gants neg uhamsargui medleg muutainuud ni ballah geed baih yum

    Хариулах