Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдөр УДЭТ-т зохион байгуулж байсан “Анна каренина” тоглолтод оролцсон багаас 54 хүн халдвар авлаа. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны дараах цайллагын арга хэмжээнд оролцсон болон тэдний гэр бүл ойр дотны хүмүүсээс 37 хүнээс халдвар илрээд байна.
Мөн “Хороолол” захад ажилладаг худалдагч болон тэдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүсээс 15 тохиолдол бүртгэгдлээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу Мартын-8 баярын өдрөөр зохион байгуулах тоглолт, олон нийтийн арга хэмжээг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах талаарх саналыг УОК-д хүргүүлж байна. Иймд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриалж байна. Дээрх тоглолт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэд гэртээ байж, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж, мэдээлэл авах боломжтой.
Саяхан "Баянгол" зочид буудалд одонгийн найр, цайллага хийсэн мэдээлэл байна. Тиймээс иргэд, олон нийт аливаа найр наадамд аль болох оролцохгүй байхыг уриалж байна. Иргэн та гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байж хайртай хүмүүсээ халдвараас хамгаалъя.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, халдварын тохиолдол бүртгэгдсэн орц, байр, гудамж зэрэг байршлуудад богино хугацааны хамгаалалт авч, тандалт судалгаа хийх ажлыг НОК-с зохион байгуулж байна. Тандалт судалгааг 24 цагт багтаан хийж иргэдийг хэвийн оршин суух боломжоор нь хангаж байгаа. Энэ тандалтаар тухайн орц, байр, гудамжнаас халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдолд ДОК-с захирамж гарган хамгаалалтыг үргэлжлүүлж өргөтгөсөн шинжилгээ хийдэг юм. Тиймээс өчигдөр бүх дүүргийн удирдлагатай уулзаж, чиглэл өгсөн. Улаанбаатар хотод атуу хөл хорио тогтоохгүй байр суурьтай хэвээр байгаа" гэж ярилаа.
horio tseeriin deglem barihgui bga daillaga tsaillaga hiij bga, mon shinjilgeenii hariu garaagui bhad hodoo oron nutag zorchson ene uildeluud deer hatuu arga hemjee avah heregtei bn neg heseg ni deglemee yagshtal bieluulj neg heseg ni bieluulehgui bnaaa uuniig anhaaraldaa avaachee mask zuugeegui irged heev neg yavj bhima shaardlaga tavihaar uurlaad tuvegtei bn
Yg uneen tgd gudamjaar duuren mask hewtej bn amia hicheesen humuus ih bhiimoo bi l bolj bwal gsn bodoltoi maskaa uutand hgd gertei hogiin sawandaa haychihad yah weedee
Урлагын тоглолт Сургалт цуглааныг болиулаачээ. 6 сар хүртэл хорь
Ajiliin odor 9tsagaas hoish gaduur hol hodolgoon horih,amraltiin odor gerees gargahgvi bval yasiin be.gadnii ornuud iimerhvv maygaar hol horio hiigeed bga yum bna le shv.nam horiol esbel zadgai tavial bhiin
Халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй үхэх гэж бгаа юм шиг архи ууж баяр тэмдэглэж хөл толгойгүй тэнэж эргүүтэцгээгээд. Хотын даргын буруу гэчжээ. Хуццагаа. Өөрсдөөсөө буруугаа эр. Болохгүй гээд бхд. Найр майр хийж балайраад. Эргүү тэнэг юмнуудаас болж үнэндээ халдвар хамгааллын дэглэм барьж яваа жирийн иргэд амьдрал орлого ажлаараа хохирч бна. Чухамдаа та нараас болж. Эргүү дуракууд. Хэзээ юм сурахын бэ та нар.
Хотын засаг дарга ухаангүй шийдэл гаргаж өөрийнхөөрөө дөргүйтсэний хор хөнөөл эхэллээ
Одоо хөл хорио хэрэггүй. Вакцинаа л хурдан авчирч хамралтаа.нэмэгдүүл.
Одоо хороолол захын түнш нарантуулыг шинжил
hol horiogoo togtoogoochee
Хороолол зах хуучин 5 Эрдэнэ зах мөнүү
horoolol zah tawan erdene zah gj 2bdag
Amarsaihan, Sumyabalai 2iin tolgoi hurehgui bna.Ted zahiinhnaas koko avah bish hotiinhniig tsar tahlaas hamgaalah ystoi.Ene urkagiin mongonii toloo uhej hatsan novshuudiig boliulj horiglooch.
Horoolol hunsnii zax yum uu haana wr
Хороололын аль зах вэ? Тодорхой нэр усиай нь хэлээд өгөөч баярлалаа
Horoolol zah chin altantogrogiin hoino bdag zah