ХӨСҮТ-ийн ажилтан танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Тэрбээр "Ноцтой асуудлууд байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний өмнөөс өөр хүнээс шинжилгээ авдаг, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгдөг асуудал байна. 

Нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн хүн эерэг гарсан.  Энэ бол ХӨСҮТ-ийн олон ноцтой асуудлын нэг нь. Ийм асуудлууд үүсэж байгаа учраас тандалт судалгааны ажил үр дүнгүй болоод байна" гэлээ.