ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шинээр 160 тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож буй иргэдийн хаяг танилцуулбал:
- БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 11, 12 дугаар хороо,
- СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,
- ХУД-ийн 20 дугаар хороонд байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!