Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сэлэнгэ аймгаас УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат тангараг өргөсөн. 

Түүнийг тангараг өргөхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд орж ирэн үг хэлж, Ж.Эрдэнэбат болон МАН-ын бүлгийг буруутгасан зүйл ярьсан нь нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байна. Х.Баттулгын энэ мэдэгдлийг АН-ынхан ч таатай хүлээж авсангүй. Саяхан Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүл “Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь хуулийн үг үсгийн дагуу явах ёстой гэдэг нь ардчиллын нэг суурь зарчим.

 Хуулийг зөрчиж, хууль бусаар хэнийг ч яллаж үл болно. Ийм үндэслэлээр Ж.Эрдэнэбатын эрх сэргэж байгааг манай намын УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч ойлгох ёстой бус уу? Хэмээн мэдэгдээд байна. Үүнээс үзэхэд Э.Бат-Үүл ч гэсэн Ж.Эрдэнэбатыг хэлмэгдүүлсэн, түүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, шударга бус хонгилын шүүгч нарын буруугаас болж хохирсон хэмээн үзэж байгаа аж.