УОК-оос түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 3 сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан. Тиймээс уг  хороонд хөл хорио тогтоосон юм. 

Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17000 гаруй иргэдээс ПСР-ын шинжилгээг авчээ. Мөн аритгал халдваргүйжилтийн ажлыг шуурхай хэрэгжүүлсэн тул өнөөдрөөс эхлэн  хөл хорионы дэглэмээ цуцалсан байна.