Короанвирусийн халдварын тархалт эрчимжиж, сүүлийн 9 хоногийн дотор 1,245 шинэ тохиолдол нэмэгдээд байна. 

Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг хэрэв өдөрт гарах халдварын тоо 200-аас дээш давбал хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл МУИС-ийн эрдэмтэд математик гуравдугаар сарын сүүл рүү өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200 давна гэсэн прогнозыг тооцооллоор гаргажээ. 

Улмаар  Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, албан байгууллагуудад ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна. 

Учир нь  өнөөдрийн байдлаар вакцинжуулалт эд өрнөж байна. Засгийн газар дархлаажуулалтыг тавдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөж буй. Гэвч халдварын тархалт одоогийнх шиг эрчимтэй нэмэгдсээр байвал 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24,000-д хүрэхээр байгаа аж. Харин дархлаажуулалттай зэрэгцээд хөл хорионы дэглэмийг давхар авбал энэ тоог 15,000 буюу  37 хувиар бууруулах боломжтой гэж тооцсон байна.

Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байгаа учир ийнхүү ажлын 5 хоног амралтын хоног буюу 9 хоногийн хөл хорионы стратеги боловсруулсан нь энэ аж.