ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр нийт 10,049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнээс халдвар илэрсэн. Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халдвар авсан нь батлагдсан. Дотоодын халдварын 209 тохиолдлын 206 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
- СБД-ийн 7 дугаар хороо,
- БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
- ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
- ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
- СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!