Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал” гээчээр шийдэхийг санал болгосон юм.
Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш. Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ.


Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ.
Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурам албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав? Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм.

Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой.
“Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.
ерррррөнхийлөгч болчихвол хууль цагдааг атгадаг тул, мөнгө идсэн хэрэг нь илрэхгүй сайн тул, оффшор нөхөд үүний төлөө үхэн татан зүтгэх юмаа.
Төрөөс төрсөн тэр бумтан үндсэн хуулийн цэцэд очоод томилсон хүндээ үйлчилж байгаам биш үү. Нэг хүн яагаад үндсэн хуулиа зөрчөөд арван жил Ерөнхийлөнч хийх улайраад байгаагийн цаад учир юу юм бол.
Ямар адилхан царайиай шаар вэ хаха
Путинээс болж Монголын төр талцаж байна даа
Манай том хүн мэх мэхэндээ гэгч болохнээ дээ.Больж больж дээ.Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад арилж үз...
Цаг хугацаа хүлээлгүй,ХУУРАМЧ ДАМБИЙЖАА НАРЫГ ЦЭЦЭЭС ХӨӨГӨӨД ЯВУУЛЧИХМААР ӨӨДГҮЙ НӨХӨД ЮМ ДАА.ТӨРИЙН ДЭЭР ИЙМ УВАЙГҮЙ ХҮМҮҮС АЛБАН ТУШААЛД ОЧИХООРОО АРД БИДНИЙГ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛААД БАЙГАА ЮМ ДАА. НАНЗАДДОРЖ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНД БАЙХДАА БУЖИГНУУЛСАН ДАА...
лаларуу
шууд огцор
энэ Нанзаддоржийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. ТӨХ нд ч хор найруулж бсан, одоо ч хороо найруулсаар
Үнэн бодит мэдээ мэдээлэл тавьж байгаа ч үнэн худал нь мэдэгдэхгүй юм маш их бичих юм түүний нь дагаад дарцаглах юм ямар ч бодлоггүй хүмүүс ямар олон болоо вэ
Battulgiig ner devshuulekhgui gej ikh uzej bna MAN nam 6jileer neg udaa songogdokh erkh khend ch bgaa zuil
Хугацаа нь дууссан бол цалин өгөх ёсгүй өгсөн бол хэвээр л гэсэн үг. Шинэ үндсэн хууль одоо л үйлчилж эхлэх ёстой урд нь хэн хийж байсан нь хамаагүй 50-н нас хүрсэн бол бүгд намаасаа нэр дэвших эрхтэй
Butehgui ee ene jenko huuli shuuh gd bugdiig ni atgatsan zewuun humsaa nuusan muur 2016ond ymar bsnaa sanaarai jenko gua!!!
Худал мэдээ тавьж ард иргэдийн дархлааг унагаахаа болио ТОВЧ иинхон
Худал мэдээлэл тавихаа
Монголд хөл толгой гэж алга болж,тэхдээ төрийн өндөрлөгүүдээсээ шүү?шившигийн новшын амьтад,гэмт хэрэгтэнүүд төрд шургалаж ял завшиж байгаа нь үнэн байна,УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтэнгүүд гэдгийг монгол улсын ерөнхийлөгч нь чуулганы танхимд хуралдаанд биечлэн оролцож албан ёсоор орон даяар зарлалаа,тэхлээр УИХ-УЛСЫН ИХ ХУРАЛ гэх үү?УИХ-улсын их хулгайчид гэх үү? ийм их хултай байгаадаа гутаж харамсаж байна,одоо эд нарыг тараах л үлдлээ.
Энэ Товч.мн-нхан эх орноосоо урвагчдыг өмөөрч эх орноосоо урвасныхаа төлөө улсын төсвөөс хэдэн төгрөг хулгайлж авдаг вэ Хичнээн тeндeрийг хууль бусаар авдаг вэ. Энэ МАН-д үйлчилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шалгах хэрэгтэй. Ялангуяа тeндeр, хаалтын гэрээ 2-г нь