Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна.
Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргалаа. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх болно.
Иймд эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийж үнэн бодит байдлыг тогтоох хүртэл шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдлыг хөндсөн мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсье.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хууль ёсны авилга байна гэж тогтоолгохоор хандсан юм байгаа биздээ. Хуульчид маань шудрага юм чинь. Гэхдээ: Баасан зөвлөөд 1,5 сая төгрөг авсан гэсэн жаахан эвгүй зөвлөсөн юм даг уу
ШҮҮГЧтэй холбоотой хуулиар шүүгч хэнээс ч зээл авах ёсгүй. ОДОО зээл авсан гэж баахан худлаа ярих нь байна. ШҮҮХийн удирдлага Баасанцогтоос мөнгө авсан шүүгч бүрийг халах ёстой биш үү? ЮУНЫ үнэнг тогтоолгох вэ? БААСАНЦОГТ өмгөөлөгч хэн билээ, бүгд гадарладаг болсон. ТЭР хүнд зүгээр мөнгө өгдөг хүн биш. ШУУД хал.