Цар тахлын улмаас эдийн засаг хүндхэн байгаа энэ үед төрийн байгууллагуудыг хэрэглэгээгээ хумихыг Засгийн газрын зүгээс үүрэгдсэн. Тавилга, аялал, зугаалгаас эхлээд тансаг хэрэглэгээгээ ч тэвчихийг уриалсан. Харин Засгийн газрын энэ уриалгыг Дээд шүүх хүлээж авсангүй бололтой. Улсын дээд шүүх өнгөрсөн 10 дугаар сард 7,9 сая төгрөгөөр массажны ор худалдан авчээ. Ингэхдээ нэг ор аваад нэг ор урамшуулалд нь авсан байна. 

Шүүхийн байгууллага тэр дундаа Улсын дээд шүүх ачаалал ихтэй байдаг. Гэвч үүгээрээ дулдуйлж, ард иргэдийн татварын мөнгөөр тансаглах эрх бий юу.