Архангай аймагт дөрвөн тохиолдол батлагдаж Эрдэнэбулган, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөн хаажээ. Дээрх сумдад байнгын оршин суугаа хаягтай тохиолдолд нэг удаа орох хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх аж.
Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан бол хоёр нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагын нийт албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг бөгөөд өчигдөр орой 20:15 минутад PCR шинжилгээний хариу гарч батлагджээ.
Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ аван ажиллаж байна. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулж байна.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!