ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа 

"Сүүлийн хоногт 481 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ.  Сүүлийн хоногт 124 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,776 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,486, хүндэвтэр 250, хүнд 31 нэн хүнд 11 хүн байна" гэв.