АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан бүх хүнд баяр хүргэе. Манай намын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын Их хурлынхаа товыг гаргаж, Их хурал АН-ын шинэ даргыг ёсчлон баталж, Дээд шүүхэд бүртгүүлнэ.
Хууль ёсны Ардчилсан нам амжилттай сонгуулиа явуулж, хууль ёсоор шинэ даргаа сонголоо. М.Тулгат бол залуу хүн. Улс төрийн туршлагатай, боловсрол мэдлэгийн хувьд төлөвшсөн бэлтгэгдсэн залуучуудын нэг. Удам дамжсан улстөрч, ардчиллын анхдагч Цогтсайханы дүү. Ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэж хэлсэн юм.
Харин М.Тулгат “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооныхонд, намын нийт гишүүддээ баярлалаа. Сунгаанд хамт өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдээ баярлалаа. Манай сонгууль ямар нэгэн гомдол, зөрчилгүй болж өнгөрсөнд баяртай байна. Намынхаа үе үеийн удирдлагууд, дарга нарт маш их баярлалаа. Энэ их итгэл хариуцлагыг ухамсарлаж, АН-ыг хүчирхэг, Монголын хөгжлийн жолоодогч байлгахын төлөө бүх амьдралаа, өөрийгөө бүрэн зориулна” гэсэн юм.
М.Тулгат: АН-ыг хүчирхэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн жолоодогч болгохын төлөө өөрийгөө бүрэн зориулна

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Т.Үжингүнж "Алтан Эрдэнэ" хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

Нийгэм · 13 цаг
Өнөөдөр дараах байршлуудад 07.00-18.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хаана

Нийгэм · Өчигдөр
Намрын ургац хураалтад 26 мянган хүн ажиллаж байна

Нийгэм · Өчигдөр
Б.Дашпүрэв: БНХАУ-аас 8000 тонн захиалж авсан, одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийгдэж байна

Улс төр · Өчигдөр
“Булган мээж” ОНӨХХК-ийн 6 тэрбумын өр төлбөр, Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ

Нийгэм · Өчигдөр

Huuli yosnii songuuliar yalalt baiguulsan Tulgatad bayar hurgey.Mongoliin ardchilal badartugai.
Хүчинтэй тамгатай гэсэн байхаа
хөгшин хувалз ,үедамжин ирсэн лалауураас сал тэгвэл магад
АН ч хошин шог шиг болж байна дөө. Уран гоё үгэнд нь хууртагдах хүн байтугай гөлөг ч олдохгүй байсан цаг
Сайхан. үг. ярих. хямдхан, амьдаралгэдэг. гоё үгээр. чимэх. тоглоомнаадам. биш. Одоо. бодит. үнэнгхарах. болсон мөнгө өнгөний. хорвооболсонг. хүн. бүхэн. мэднээ.