LIVE: Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн байдал нөлөөлсөн

Б.Ариунзаяа
2021/04/02

#Шууд: 11 настай хүүг хүчирхийлэлд өртөх нөхцөл үүсгэсэн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын удирдлагууд хариуцлагаа хүлээнэ гэв.


Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хуульчийн тайлбарлаж байгаагаар, энэ хэргийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын удирдлагууд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдэж, улмаар БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст ханджээ. Тухайн үед хүүхдийн ар гэрийнхэнтэй холбогдох гэтэл утас нь салгаатай байсан тул чадаагүй аж. Мөн уг хэрэгт холбогдогч нэг хүүхэд оргосон байжээ. Улмаар оргосон хүүхэд 11 дүгээр сарын 30-нд олдож, цагдаагийн газарт тайлбар мэдүүлэг өгснөөр ар гэрт нь мэдэгдсэн байна.

Хэргийн талаар "Энэ хэргийн эх үүсвэр нь хүүхдүүд асрамжийн газар ирснээс үүдэлтэй гэж яригдаж байна. Харин  манай байгууллагаас эдгээр хүүхдүүд нь гэр бүлдээ байх хугацаандаа сэтгэлзүйн гэмтэлд өртөж байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.201
    2021/04/03

    Сэтгэл зүйн гэмтэлд өртсөн хүүхдүүд учир манайханд хамаагүй гэх гэж байгаа юм уу, танайх сэтгэл зүйчтэй биз дээ тэр чинь юу хийдэг юм. Хүүхэд бүрийн айдас, хямралыг илрүүлэн засан сайжруулах ёстой биз дээ.

    Хариулах
    • 192.82.71.202
      2021/04/04

      Эмээтэй ээжтэй эгчтэй л хүүхдүүд бна лээ яахаараа хүүхдүүдээ асрамжинд өгчдийн тийм биз дээ эмээ нь гэж бүр залуухан авгай бна лээ шд