Ихтамир сумдад ковид-19 халдварын батлагдсан тохиолдол нийслэлээс зөөвөрлөгдөн ирж, тусгаарлагдлаа. Дээрх суманд тодорхой хугацаагаар хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн төв, ундны ус түгээх худгаас бусад бүх төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын судалгаа хийгдэж, сорьц цуглуулах явуулын лобаратори ажиллаж байна.
Өдөр бүрийн 00 цагт орон нутгийн мэдээллийг ХӨСҮТ-д нэгтгэж, маргааш өдрийн 11:00 цагт ЭМЯ-аас коронавирусын бүртгэл, тоо мэдээлэл олон нийтэд хүргэдэг. Иймд АОК-ын мэдээлэл, орон нутгийн хэвлэлээр нийтэд зөрүүтэй хүрч байгаа тул цаашид 00 цагаар эцэслэгдэн өглөөний 10:00 цагт мэдээллийг хүргэхээр боллоо.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!