С.Энхболд: Халдварын тохиолдол нэмэгдэж, нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байна

Админ
2021/04/06

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нь covid-19 өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг хийсэн юм.
Уулзалтын эхэнд Монгол улсад covid-19 өвчний дотоодын халдвар бүртгэгдэж, өдөрт гарах шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх л тусламжийг үзүүлж буйд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийлэв.  Эрүүл мэндийн яамнаас бүх нөөц бололцоогоороо ажиллаж байна. Энэхүү ажилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс боломжтой талаараа тусалж дэмжих болно гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдэв.



Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон оронд хийж буй судалгаан дээр үндэслэн улс орон бүрт тодорхой зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд өнгөрсөн жил гаруй хугацаанд Монгол улсын Эрүүл мэндийн яам болон Засгийн газартай хамтран ажиллаж ирэв. Ялангуяа covid-19 өвчний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цаашид ч хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авч ажиллана гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэв.



Эрүүл мэндийн яамны зүгээс covid-19 өвчний нөхцөл байдалд уялдуулан шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Эмнэлгийн ор, эмч, ажилчдын тоо зэрэгт 7 хоног бүр төлөвлөлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч буй. Гэвч нөхцөл байдал амаргүй. Халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа. Иймээс зөвхөн covid-19 өвчин гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүйгээр энэ тооцоо судалгааг хийж, шийдвэр гарган ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 

  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн зүгээс шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг өгч ирсэн жишгээрээ цаашид өгөөд явна. Үүнээс гадна шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллах болно. Гол нь тусгаарлалтын хоног гэдэг зүйл дээр ойлголтын зөрүү гараад байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөгдөж байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье гэв.
Covid-19 өвчин туссан ч гэрээр эмчилгээ хийлгэж буй хүмүүст тавих хяналт, тэдний биеийн байдлыг тогтмол хянах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлага байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн нөхцөлд яаралтай эмнэлэгт хүргэх зохицуулалтыг анхаарч ажиллах нь чухал гэдэг дээр хоёр тал санал нэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллаж буй талаараа зөвлөлдсөн юм.


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.4
    2021/04/08

    Огцор гээд орилоод ажил хийж байгаа хүний ажлын эцсийн үр дүнг ч харуулахгүй атал өөрсдөө дэглэм, хууль мөрддөггүй эрх ярьдаг энэ ард түмнийг яах ёстойг хэлэх арга алга. Нэгдээд нийлээд ююм хийхгүй, ажил хийж байгаа хүмүүсээ бие засахдаа хаашаа харснаас ч хамаагүй өө хайна.Хүн мэрж нэгнийгээ өөдтэй байхыг харж чаддаггүй тамын тогооноос л ёс суртахуунаа цэвэрлэх нь их чухал болжээ.

    Хариулах
  • 66.181.185.184
    2021/04/06

    Амбасэлмаа, Нарангэрэл нарыг ажиллуулж байсан бол өдийд ингэж алдах уу? Энэ УОК,ЕС, дарга нар эмч нарынхаа санал хүсэлтийг сонсдог ч болоосой! Хэсэг хугацаанд хөл хорио тавьсан бол ингэж их өвчлөхгүй байсан. Тэр хуурамч шинжилгээний хуудас тараасан хүмүүст эмнэлэгийн байгууллагад ажиллах эрхийг бүр мөсөн хасах хэрэгтэй ийм хүмүүс яагаад ч ЭМБ -д тэнцэхгүй.Иргэд бас өөрсдөө маш хариуцлагатай байх хэрэгтэй!!!

    Хариулах
    • 66.181.161.63
      2021/04/07

      Тийм шүү

  • 122.201.31.195
    2021/04/06

    ХӨҮТ хянаад тандаад эмчлээд болоод л байсан. Баахан хүн өөрчлөөд хамт олныг хөгшин залуугаар нь дуудсаар байгаад тараасан хэл ам нь дийлдэхгүй монгол гэдэг хэцүү хүмүүс юмаа. Гаднаас бас Наранбаатар гэгч мэдэмхий нэг өрх шинжилгээ гэж баахан хөрөнгө хүч үрүүлээд ямар ч үр дүн байхгүй ажил хийлгээд. Содбаатар харин тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй гэдэг шиг болгоод л бараг вакцинтай залгуулж байсан юм даа . Одоо ч амь амиа бодоорой гэдэг болж дээ.

    Хариулах
    • 192.82.73.173
      2021/04/07

      puhuikkkhui

  • 192.82.69.68
    2021/04/06

    Энэ Энхболд гэдэг хүн, хүн удирдаж, зохион байгуулалт хийж үзсэн бол уу . Нэг л удаашралтай хурд муутай харагдаад байгаам даа

    Хариулах
  • 202.21.108.14
    2021/04/06

    ХЯТАД вакциныг залуучууд олноороо хийлгэж эхэллээ, одоо өдөрт 5000 хүн халдвар авахад гайхах зүйлгүй. ХЯТАД вакциныг л зогсоох хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.118
    2021/04/06

    Hud sda

    Хариулах
  • 192.82.89.162
    2021/04/06

    Odoo hul horio togtooh hereggui e.!0

    Хариулах
  • 59.153.114.210
    2021/04/06

    Энэ том том тавагтай чихэрний хэрэг гэж юу байна аа? Энэ Засгийн сайд нарын бүгдийнх нь .. Эмэгтэй сайд нар нь өглөө болгон шинэ цэцэг ??? Олон жил ийм байсан , зардал юмыг нь тооцоод үзвэл .. Өөрсдөөсөө мөнгийг нь гаргадаг бол ч яахав ! Гэтэл ЕС нь ...

    Хариулах
    • 202.126.90.9
      2021/04/06

      Aimaar uuntugch naasaan

    • 103.140.11.254
      2021/04/06

      эдиин засаг гэж яр исаар байтал цөөхөн хэдэн ард түмэн үхээд дуусах юм биш бгаа д бурхан мини

  • 103.57.93.23
    2021/04/06

    МАН ард түмэнээр туг тахиад эхэллээ өчнөөн зуугаараа халдварлаад байхад ямар арга хэмжээ авч юу хийгээд байнаа

    Хариулах
    • 103.140.11.254
      2021/04/06

      ард түмэн бхгүй бол эдиин засагаар ч яах юм билээ

  • 59.153.112.188
    2021/04/06

    Улс төрийн томилго ийм аюултай. Хүн удирдаж үзээгүй нөхдүүд улсын ажил тэр тусам дарга хийхээр яаж хөгжих вэ? Эрүүл мэндийн яамны төрийн нарийн гэж нэг сүг байна. Уулзахаар ажлаа мэдэхгүй.

    Хариулах
  • 192.82.87.230
    2021/04/06

    Бүрэн хяналтанд ороод байсан асуудлыг хэдэн сагсуу бодлогогүй нөхөд зад тавиулсан шүүдээ,одоо болохоор нэг их мэдэн будилаж хаашаа ч эргэж болохоор байна энэ тэр гэхийн хэрэг юу байна

    Хариулах