Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шийдвэрээ танилцуулж байна. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшин буюу хатуу хөл хорио тогтоохоор  болсныг зарлалаа. Мөн хөл хорионы хугацаанд иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хатуу хөл хорионы энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсох эрсдэлтэй.  Тиймээс иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо. Нөхөн олговрыг 7-10 хоногт багтааж иргэдийн дансанд шилжүүлнэ" гэлээ.