ШӨХТГ-аас хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөнд хяналт тавьж, маргааш өглөөнөөс шалгалт хийнэ.
Өнгөрсөн намар хөл хорионы үеэр бараа бүтээгдэхүүнийн үнийг үндэслэлгүй нэмсэн хэд хэдэн ААН-ийг 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авдаг бөгөөд энэ удаад ч хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе" гэжээ.
ШӨХТГ-аас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:
1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх”








utasnii dugar bna uu
Tegeed tiotsooch dee
СБД Саруул захад үхрийн мах одоо 19000 байгаа. Хөл хорионы үед ийм их нэмээд заншчихсан хоёр ченж бий.Монголд хамгийн үнэтэй газар.ШӨХТГ анхаараач ээ.
Хаа сайгүй махны үнэ тэнгэрт хадаж бна Аль ч дэлгүүрт орсон махны үнэ асуу Ястай мах 13-14000 болчиж хонины мах лав
Худлаа. ШӨХГ гэж ер нь ямар газар байнаа. Ямар ч нөлөөгүй газар. Тэд нар юмны үнийг өсгөхгүй байж чадлаа юу? Үгүй байхаа. Тэд чадахгүй.
хаа сайгүй л үнээ нэисэн байгаа ш дээ нэмсэн үнийг нь буцаагаад буулгаж чадахгүй байж нээх сүржигнэх юмаа ажилаа сайн хийгээч дуракуудаа
бүх л юмны үнэ өсөөд байхад юугаа хийгээд худлаа хуцаад байгаа новшнууд вэ
Хаана ямар шалгалт хийгээд хариуцлага тооцсын.Бүгд амандаа орсон тоо хэлээл зогсож бна.ялангуяа хүнс зардаг газруу том, жижиггүй даварчаад удаж бна.Хэлэхээр цаанаасаа тийм бгаа л гээд худлаа яриад зогсож бгаа.Тэр шудрага өрсөлдөөний газар чинь юу ч хэлж хийж чаддаггүй ш дээ гэж бна лээ шүү.Содон бөмбөгөрийн гурил будаа зардаг хүн.