"Имарт"-ынхан Сэлбэ голын эрэг, нийтийн гудамж талбайн хуримтлагдсан хогуудыг цэвэрлэжээ

Сэтгүүлч
2021/04/09

Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдсээр байгаа энэ  үед иргэн бүрээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд барихыг эрүүл мэндийн байгууллагууд шаардаж байна.

Хэдийгээр иргэд дор бүрнээ дэглэмээ сахиж байгаа ч  гудамж талбайд ил задгай хаясан маск болон бусад хог хаягдал өндөр эрсдлийг дагуулсаар байна. Цаашлаад агаар дуслын замаар вирус тархах аюулыг ч нэмэгдүүлж байгаа юм. 

Тэгвэл нийгмийн хариуцлагаа ухамсарласан зарим ААН-үүд  орчин тойрноо цэвэрлэж, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрахыг эрхийг хангаж  байна. Тодруулбал "Имарт"-ынхан Сэлбэ голын эрэг орчим болон нийтийн гудамж талбайн хуримтлагдсан хогуудыг цэвэрлэжээ.

Монголчууд жил жилийн хавар их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Уг уламжлалын дагуу  хаврын хавсарга салхитай энэ үед ААН-үүд энэ мэтчилэн орчиноо цэвэрлэвэл халдварын тархах эрсдлийг бага ч гэсэн бууруулна гэдгийг албаныхан мэдэгдэж байна. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.