Хонины цул мах 13000-13500, үхрийн цул мах 12800-15000 төгрөгийн үнэтэй байна

Админ
2021/04/09

4 дүгээр сарын 09-ий өдрийн 13 цагийн байдлаар Улаанбаатар хотын 3 дүүрэгт байрлах зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.

 - Улаанбаатар хот руу нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн мэдээллийг авч үзвэл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 09-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 81.7 тн мах шалгагдаж нэвтэрснээс 81.7 тн нь худалдааны зориулалтаар нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 85 толгой нэвтэрсэн байна. Хүчит шонхор захын махны нийлүүлэлтийн хувьд 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар нийт 38.9 тн мах орж ирсэн байна. Улаанбаатар хот руу орон нутгаас нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн хэмжээ өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.


- Хяналт шалгалтад хамрагдсан тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2400-2500, Монгол төмс 1000-1300, Монгол лууван 1800, Монгол сонгино 3, Орос сонгино 3000, Хятад сонгино 2500 өндөг 46-480 төгрөгийн үнэтэй байна.


- Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11500-13500, хонины цул мах 13000-13500, үхрийн ястай мах 12500-13500, үхрийн цул мах 12800-15000, адууны ястай мах 13000-13500, адууны цул мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна.


Дээрх зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2000-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 3800-4000, Хятад сонгино 2000-2200, өндөг орос 450-460, өндөг монгол 480 төгрөгийн үнэтэй байна.

Эх сурвалж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.93
    2021/04/11

    Худлаа мэдээлэл бна. Өнөөдөр Баянзүрх захад үхрийн цул мах 17.0 мянга гэж бна.

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/11

    Shalgalt hiih zuitei tehdee une buuruulah talaar yu hiih ve

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/11

    Unee buulgaach

    Хариулах
  • 202.55.188.106
    2021/04/10

    Хэцүү шүү дээ манайхан хөл хорионы сургаар юмаа ханатал өсгөөд ялангуяа гол хэрэглээ болсон мах аа гэнэт өсгөөд үүнд тавих хяналт шалгалт ч байхгүй яана даа ард түмэн л нэрвэгдэх юм даа

    Хариулах