ЭМЯ: Коронавирусний 831 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Б.Ариунзаяа
2021/04/11

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 11 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна.

Батлагдсан тохиолдлын 765 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 66 тохиолдол орон нутагт бүртгэгджээ.Түүнчлэн 42 нас эрэгтэй, 91 настай эмэгтэй Covid-19 өвчнөөр нас баржээ. Ийнхүү Монгол Улсад Covid-19-ийн улмаас нас барсан иргэдийн тоо 22 болж байна. Өнгөрсөн хоногт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Монгол улсын хэмжээнд нийт 15011 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 9150 хүн эдгэрээд байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна