Танилц: 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг ДАРХЛААЖУУЛАХ ЦЭГҮҮД

Админ
2021/04/12

УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. 

Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ажиллуулахаар боллоо.

Мөн дархлаажуулалтад шаардлагатай автобусны түлш, хоолны зардал, илүү цагийн урамшууллыг Монголын Улаан загалмай нийгэмлэгээс гаргахаар болжээ. Вакцин, шинжилгээ хийх явуулын зориулалтын 40 автобусаас гурван автобусанд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв  шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулан, баг томилох, дархлаажуулалтад ажиллах бэлтгэл ажлыг хангах юм. Дархлаажуулалтын есөн цэг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд, цаашид тогтмол 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

1.Баянзүрх дүүрэг -133 дугаар сургууль

2.Баянгол дүүрэг -20 дугаар сургууль

3.Багануур дүүрэг -Эрүүл мэндийн төв

 4.Чингэлтэй дүүрэг -Аврагч спорт хороо

5.Сонгинохайрхан дүүрэг -9 дүгээр сургууль

 6.Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль

 7.Хан-Уул дүүрэг -Монгол Солонгос коллеж

8.Багахангай дүүрэг -Эрүүл мэндийн төв

9.Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төв



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.76
    2021/04/12

    2 дахь тун хийлгэх болсон настангуудад вакцин нь хийчих хэрэгтэй байна.

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/04/12

    Өндөр настай аав ээжийгээ үр хүүхэд нь хувийн авто машинаараа вакциныг нь хийлгээд ирж болохгүй гэж үү ихэнх өндөр настангууд биеэ дааж явж чадах чадвар муудсан байдаг тэд яах вэ шийдвэр гаргагчидаа

    Хариулах