Энэ сарын 10-ны шөнө хулгайн тээврээр Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ.
Тухайн иргэн энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод ПСР шинжилгээ өгсөн ч хариугаа авалгүйгээр Өвөрхангай аймаг руу гарчээ. Ингэхдээ хяналтын постуудыг явганаар тойрч нэвтэрсэн байна. Түүний шинжилгээний хариу эерэг гарсныг ХӨСҮТ-өөс аймаг руу мэдээлжээ.
Тухайн иргэний ирсэн зам, маршрут, ойрын хавьтлыг тогтоож, хамт ирсэн хоёр иргэнийг очсон айлынх нь хүмүүсийн хамт гэрийн тусгаарлалтад ажиглаж байна.
ПСР шинжилгээ өгөөгүй, шинжилгээ өгсөн ч хариугаа аваагүй “хулгайгаар” зорчиж ирсэн, иргэдийн дунд халдварт өвчин тараасан хүмүүст торгууль ноогдуулж, тусгаарлах байрны болон бусад зардлыг төлүүлэх аж.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг








Монголд хууль байхгүй. Жишээ нь Солонгост ингэсэн бол санаатай тараасан гээд хорих ялтай
Bitgii ingeeche oron nutagt hogshon humuus diilenh bga
Tолбор толуулэх хэрэгтэй. Хэнэггуй, хариуцлагагуй хумуусийг баривчилж, саатуулан , хорих хэрэгтэй. Бусдад гай болж байдаг хумуус болих хэрэгтэй
Бага бн.шоронд суулгах хэрэгтэй