Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна.
Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн Үндэсний Комисс хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавьж ажиллах бөгөөд эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болно.
Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна.
УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсч байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021.04.14








АНАНДБАЗАРАА,НААД ГИШҮҮН ХҮҮХНҮҮДЭЭ ,ХҮЧИНДЭЖ САЙХАНЫГ МЭДРҮҮЛЭЭЧ ЭЭ,ХҮЧИНДЭХ ЭРХЭЭ ЭДЛЭХ ,ХУУЛЬ САНААЧИЛААЧ ,БИД ХҮЛЭЭЖ БАЙЯ
хуцваа үнсэн хуулийн дарга онгоо илж ,шүүхч өмгөөлөгчид,янхандаж бхад эрхэм гишүүн хүчин хийхэд яадаг юм,бе? гишүүдээ ,хүчин ,хулгай аллага, дээрэмийг хуулгүй болгоо ч ээ,хурдан санаачил ,их хурлын гишүүн таарсанаа авч ,таарсанаа хүчиндэх ,хулгай дээрэм аллагыг чөлөөтэй хийдэг болго ,үр хүүхдүүд ,аав ээж ,ах дүүс ,янаг амрагууд нь ,мөн адил
МАН ын ээлжит хүчирхийлэгч, нөгөө гантулгын залгамж халаа гарч иржээ. УИХ ын хурлыг харж байхад олонхи болсондоо аархаж бусдадаа МАНынхан ИХ томордог болсон байна лээ. ЭНД сонгогчдын ИХ буруу байгаа. ЗӨВ хүнээ олж сонгож чадахгүй байна даа.
Хөөе Бух аа чи тэр тайлбараа хийлдээ
Ene buzraa turuus zailuulj, huuliin hariutslag huleelgeechee
УИХ гишүүдийн халдашгүй байдал гэж хамгаалалтын бамбайг хүчингүй болгож тэнд шургалсан гэмт хэрэгтнүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэе гэмт хэрэгтэнүүдийн байх газар биш
УИХ-д шургалсан гэмт хэрэгтэнүүд өөрсдийгөө хариуцлагаас хаацайлахын тулд ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ гэж нэг үндсэн хуулинд байхгүй хууль гаргачихаад түүгээрээ бамбай хийж ял завшиж байдаг нь худлаа биш,мэдээжийн ил цагаан хэрэг дээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэж шалгахаар прокуророос бичиг ирэхэд яадаг билээ,новшын юмнуудын толгой хоргодох газар гэдэг ч үнэний хувьтай байхаа
Харахаас шижигийн царайлсан балиар новш. Гишүүнээс нь эргүүлэг татаж шоронд нь явуул. Хайран сайхан охид бузарлаад. Бизнес нь ч гэсэн луйвар л байгаа новш
Юун дархан эрх гишүүн болчихвол эрх дархтай болдог юм уу ичдэггүй оюуны сааталууд
Ухна асуудалд ороогдоод эхэллээ