Б.Сүндэръяаг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан ашиглахаар санаархав уу

Админ
2021/04/16

Иргэн Б.Сүндэръяа нэр бүхий улстөрчийн хүчирхийлэл өртсөн талаараа дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн дэх цахим хаягаараа мэдээлсэн. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн хамгаалалтад орсон. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүмүүс нөлөөлөх гэж оролдож байгаа талаар цахим хуудаснаа бичжээ. Ингэхдээ энэхүү бичсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэлээ. 

Тэрбээр "Хохирогчидоор улс төр хийж з/б ажил яваад байгаа учир үнэнг нь задлахаас өөр арга байсангүй!!!

Амьдралаараа тоглуулсан хүн ямар хүнд хэцүү байдгийг мэдэх учир задлахгүй гэж бодож байлаа. Энэ постныхоо хуулийн хариуцлагыг би бүрэн хариуцаж бүр болохгүй бол бичлэгүүдийг нь тавина даа.

2020 оны УИХ сонгууль дууссан ч 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль болох учраас тэр өдрөөс хойш жил гаруй хугацаанд намайг худалдаж авах гэсэн хүмүүсийн санал баримтуудыг би цуглуулсаар байсан юм.

Өмгөөлөгчдөө дор бүр нь ийм баримтуудаа явуулж мэдэгдсээр явсан.

Аргаа ядсандаа би хувийн асуудлаа нийгэмд дэлгэж туслалцаа л хүссэн.

Гэтэл үүнийг улстөржүүлж намайг ашиглах гэсэн оролдлогууд удаа дараа ирэх нь тасрахгүй байна.

Мөнхбаясгалан эгчээ!

Би таны “Цэнзургүй ярилцлагад орохгүй ээ! Хаагдсан байсан Цензургуй яриа нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ?

Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдоочээ гуйя.

Urug.mn сайтын Болорчимэгээ намайг уучлаарай. Танай репакцыг би олон зуун зуун хохирсон охидын төлөө metoo хөдөлгөөнд нэгдэж байна гэж ойлгож талархаж суулаа.

Х.Баттулга гэж хүнтэй сонгууль дуустал хаалтын гэрээ хийснийг тань өчигдөр л мэдлээ. Үүнийг би танай ажилтнаас авсан шүү. Миний дүү би охин үртэй хүн болохоор чамайг болон бусад хохирогч охидуудыг бодоод үнэнг хэллээ гэсэн. 

Та нар хүчирхийлэгч Цогт-очирын Анандбазар гишүүн болон бусад эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүчирхийллийн эсрэг бус өрсөлдөгч намынх нь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй Х. Баттулга гэж хүнийг гаргахын тулд бүхнийг цэвэрхэн хийж байгааг ойлголоо.

Тийм учраас урилгаас тань татгалзсан. МАН олон гишүүд энэ хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлээд ярьж байна.

УЗ төвшинд яригдаж байгааг хүчирхийлэгчийг өмгөөлөөд байгаа УИХ зарим гишүүд ойлгоогүй бололтой. Ц.Анандбазар гишүүнтэй бохир бизнесын хамтрагчид нь ажил ярихдаа ууж идэхдээ залуу охидууд дуудаж зугаацдаг хамтрагч намынх нь гишүүд өмөөрөөд яваа юм болов уу?

Бид нэрсийг нь сонсоол яваа.

Нэр усаа зарлуулмааргүй байвал энэ олон хохирогчтой хүчирхийлэлийн асуудлыг бүү улс төржүүл.

Бүү хүчирхийлэгчийг бүү хамгаал!

Хүчирхийлэл бол улс төржүүлэх сэдэв биш!

Удахгүй Булганы Ц.Анандбазар гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр хөдөлгөөн өрнөх байх гэж итгэж байна.

МАН хүчирхийлэгчдээс салж намаа цэвэрлэж байж шударга ёс эхэлнэ.

Би зөвхөн нэр төрөө сэргээлгэхийг өчнөөн олон хохирсон охидын сэтгэлийн шархыг жоохон ч гэсэн тайтгаруулж зоригжуулахыг хүсч байна.

Би ингэж бичихээс өөр гарцгүй болж байнаа Шижирээ! Чи бид хоёр хэн хэн жаахан хүүхэд байхдаа танилцаж байсан сайхан танилууд. Наад заваан улс төрчид чинь өөрсдийн эрх ашгийн төлөө залуучуудыг ашиглаж өмнөөсөө шоронд хүртэл суулгадаг адгийн амьтад гэдгийг эрх биш мэдэх байх.

Найз нь чиний амьдралыг хайрлаж байна.

Энэ оролдлогуудаа зогсоохгүй бол би илүү ихийг чиний тухай дэлгэх болно шүү!

Сонгуулиа надаас холуур хийчих тэгэхүү... Найз Нарааг маань мөн битгий энэ заваан улс төрдөө ашигла. Тэр та нарыг бодвол хүн чанартай хүн. Хэцүү үед минь тулга болсон хүн.

Харин Х. Баттулгыг тойрсон та нар муу хүмүүс...

Буурал Гансүх ахаа! Та Ерөнхийлөгчдөө хэлж ойлгуул, надаар улстөр хийхээ боль! үгүй бол эхнэр Золоогын тань ч чат надад бий шүү...

Зөндөө хүнээр санал тавиулж байна.

Та бүхний мөнгө надад хэрэггүй ээ.

metoomovement хөдөлгөөн бол маш олон хохирогч нартай хэний ч санхүүжилт зохиолоор яваагүй хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүл нэр төрөө золиослон байж эхлүүлсэн хөдөлгөөн юм.

Бид хэнийг нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон!

Хохирогч бид зөвхөн Булган аймгаас хууль бусаар сонгогдсон Цогт-очирын Анандбазар гишүүнд болон бусад эрх мэдэл эд хөрөнгөөрөө сул дорой ард түмнийг дээрэлхэж доромжилж татаж чангаадаг энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх!

Наад бохир улс төрөө та нар дээгүүрээ хийгээд зодолдоод дуус.

Одоо ингэж бичлээ гээд троллууд нь хэсэг л намайг элдэвээр гутаан доромжлох байх шүү Дамбадаржаа Гиймаажаваас эхлээд.

Ялгаж салгаж ойлгоорой түмэн минь.

Та нар Монголын ард түмнийг 2 талцуулчаад хөшигний ард хөтлөлцдөг хүмүүс!

Найз гэж байхгүй ашиг сонирхол нийлсэн хүмүүс л бий гэж та нар үргэлж ярьдаг.

Сонгож чадсан юм бол буулгаж бас чаднаа! Монголын ард түмэн." хэмээжээ. 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.86
    2021/04/19

    Энэ хүүхэн тооны олонлогыг мэддэггүй бололтой. 1000 охидын бүртгэл байна гэх мэт

    Хариулах
  • 66.181.191.198
    2021/04/18

    Баттулга еренхийлэгчид 2 жилийн хугацаа байна юунд ингэтлээ айгаад чичрээд байна

    Хариулах
  • 66.181.161.73
    2021/04/18

    Аай ч дээ 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүү н Гантулга руу хүүхэн явуулж хүчиндсэн гэх хэргийн цаад нууц ноёнтон нь хэн байлаа.Одоогийн ерөнхийлөгч Баттулга байсан биз дээ.Одоо сонгуульдаа энэ хүүхнийг ашиглан өрсөлдөгчөө намнах хор найруулах нь дээ.Женко гийг гаршсан муу зан нь мөнгөөр юу ч хийж мэдэх байх шүү болгоомжтой л байгаарай даа

    Хариулах
  • 202.21.108.62
    2021/04/17

    ИЙМ ЯНКАН ХҮҮХНИЙ ҮЗЭГДЭЛ ДЭЭРЭЭ ТУЛТАЛ УЛС ТӨР ДОРОЙТОХ ГЭЖ... ШИВШИГ. ЭНЭ ЯНХНААР ЕРӨНХИЙЛӨГЧ ДУТАВ ГЭЖ. БАТТУЛГА ЧИНИЙ ХҮРЭЛСҮХ ШИГ ДАЛДАГА БИШ.

    Хариулах
  • 192.82.71.40
    2021/04/17

    Энэ хүүхэн ичээсэй. Өрөвдүүлж байгаад их лмөнгө олдог бх л даа.

    Хариулах
  • 103.57.95.189
    2021/04/16

    Пөөх ямар мундаг байна аа мэдээдэл дата хурд хүч мөн лут байна цагдаа тагнуул хүчний байгууллагаас дутах юм алгаа зориг ч гэж чулуу зиндаархал ч гэж агуу хэдэн бор тэмцэгчид Жагар Отгонбаяр Т.Энхсайхан... .... .... ийг нийлүүлснээсч илүү зангаргатай илүү том жинтэй байх чинь ээ гайхалтай жинхэнэ алмайруулж байна шүү нэг сумаар олон үнэг чоно туулай бүр арслан хүртэл агнах юм байнал даа хүүхдээ угаагаад угаадастайгаа хамт цацлаа гэдэг шиг юм бүү болоосой Бурхан минь зөвийг хийлгээсэй

    Хариулах
  • 150.129.143.229
    2021/04/16

    Уг нь зөв өнцгөөс хөндөж, нүднээс далд хүчирхийллийг ил болгох гэж бна гээд үнэлсээн. Гэхдээ манай намд хүн нь биш мөнгө нь хэрэгтэй гэсэн өгүүлбэрийг уншаад ман чинь манай нам гэдэг нэртэй юм бхдаа гээд бодож амжсан. Яахав намын сонгууль дэмжигч гээд олон гишүүн нтр танидаг тэрнээсээ болж дарамтанд өртөж үрэгдээд хэцүү бсан юм блгүй. Одоо бол сүнээ чинь өөрөө юмтай, явдалтай, сумтай гэж харагдах болсон. Үхсэн баасны митү эрхээ зөрчүүлж халдлагад өртөөд бвал иймэрхүү балай юмыг дагаж намирвал ёстой үнэ цэнэгүй болно.

    Хариулах
  • 46.114.36.43
    2021/04/16

    Зөв

    Хариулах
    • 203.91.115.38
      2021/04/16

      Hvrelsvhiin tomsog chi

    • 203.91.115.38
      2021/04/16

      Ene uulaasa hvrelsvhiin kndond ywdag ynhan sh dee8