Сүүлийн 24 цагт 13284 хүнд шинжилгээ хийснээс 889 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 884 дотоодоос илэрсэн бол 5 тохиолдол нь эмнэлгийн ажилчид байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 3366 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь;

  • хөнгөн-2193 /65,2 хувь/
  • хүндэвтэр-869 /25,8 хувь/
  • хүнд-241 /7,2 хувь/
  • маш хүнд-63 /1,9 хувь/ хүн байна.