Нийслэлийн Онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлэн ажиллалаа. Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд 25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан. Түүнчлэн нийт 1633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байна.
275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд салхилуулах бололцоог бүрдүүлжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 8 цаг
Т.Үжингүнж "Алтан Эрдэнэ" хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

Нийгэм · 20 цаг
Өнөөдөр дараах байршлуудад 07.00-18.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хаана

Нийгэм · Өчигдөр
Намрын ургац хураалтад 26 мянган хүн ажиллаж байна

Нийгэм · Өчигдөр
Б.Дашпүрэв: БНХАУ-аас 8000 тонн захиалж авсан, одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийгдэж байна

Улс төр · Өчигдөр
“Булган мээж” ОНӨХХК-ийн 6 тэрбумын өр төлбөр, Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!