Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргажээ. Уг саналыг УОК хэлэлцээд Засгийн газарт хүргүүлнэ. 

Тус яамнаас  хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Энэ талаар газрын дарга Л.Энхсайхан  "ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Тиймээс иргэдийн зүгээс хатуу хөл хорионыхоо чанарыг сайжруулмаар байна. Хөл хөдөлгөөн их байна.

 Энэ нь  халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн ЭМЯ-ны албан ёсны цахим хуудаст хандаж байгаа. Эдгээр саналуудыг анхаарч үзнэ" хэмээн мэдэгдэж байсан билээ.