Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Админ
2021/04/28

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно.

Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 77 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж байна.
“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
  • ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
  • ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батсуурийн Эрдэнэбат,
  • ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.

Монгол Улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анх удаа генерал цолыг олгож байсан бөгөөд өдгөө батлан хамгаалах салбар, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.124
    2021/04/29

    баттулга аа чи арай л бна шүү цэргийн цолыг дэндүү үнэгүйдүүлж бна аа энэ олон генерал блож бгаа хувцас эд хэрэглэл гээд эдийн засаг талаас нь , дарга болгонод өгөх ёстой бид хойд солонгос болж болохгүй байлгүй 90- оны үед хурандаа цол тоотой хүмүүс одоо цагдаагийн хурандаа хэв журмын үүрэг гүйцэтгээд зогсож байхын энгэж үнэгүйдүүлж цол олгож яах юм вэ.одоо болвол яасан юм вэ үүрэгт ажилдаа гоц гойд гавъяа хүмүүстэй олголдоо энэ хүмүүс цолны төлөө юу хийж болохоор харагдаж хардаж бна.юу ч гэхэв дээ харамсаж бна бас уучилаарай

    Хариулах
  • 202.9.47.111
    2021/04/29

    Тэр Ганбаатар гэж юу хилийн отряд ч олигтой ажиллаж үзээгүй халзан пизда

    Хариулах
  • 66.181.191.84
    2021/04/28

    Жахланбаатар, Баатар, Ууганбаяр нар цэргийн дээд цол авахаар мундаг дарга нар биш л юмсан.

    Хариулах
  • 76.175.52.36
    2021/04/28

    Энэ хүн одон тараах бас эхийн алдрын одон гардуулах гэх мэт л ажил хийдэг өөр хийж чаддаг ажил байдаг уу эсвэл уих. Засгийн газар огцор ман тар гэхээс өөр олигтой үг амнаас нь гардгүй

    Хариулах
  • 66.181.161.50
    2021/04/28

    Eрөнхийлөгч хамгийн т1 шийдвэр бна юу хийсэн гэж шагнаад милаагаад цол нэмээд байгаа юм бэ дайнд ялалт байгуулсан уу хуаран заставаа ч олигтой удирдаж чадахгуй байгаа малнууд дарангуйлагч нар болоод байгаа хүний амь хөнөөж цэргүүдийг амьнаасаа уйдтал дарамталсан гэж шагнаад байгаа юм уу арайч дэ ерөнхийлөгч ийм т1 шийдвэр гаргавал ажилаа өгсөн нь дээр юм бна

    Хариулах
  • 66.181.189.99
    2021/04/28

    Ариунбуян ууганбаяр нар ийм иуу байж цол ахидаг сонин гарууд

    Хариулах
  • 66.181.189.99
    2021/04/28

    Дамдинцэрэн 461 хүн үхээд хусагдсан билүү

    Хариулах
  • 64.119.26.57
    2021/04/28

    ШШГЕГ-н дэд дарга...алсаа бодсон алхам уу?!

    Хариулах
  • 202.9.46.232
    2021/04/28

    Цэрэгийн амь нас үрэгдээд байдаг , ард иргэд хариуцлага нэхээд байдаг , хариуцлага хүлээх ёстой дарга нар нь цол ахиж генерал болоод байдаг юу гэж ойлгох вэ Баттулгаа???

    Хариулах
    • 66.181.161.19
      2021/04/28

      Яг тэр цэргийн сахилга хариуцсан Жавхланбаатар гэж энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж хүнээс 3.5 сая төгрөгний хахууль авсан нөхөрт генерал цол өгчихөж байгааг юу гэхэв Энэ генералыг дуурайж цэргүүдээс мөнгө авдаг дарга нар ихсвэл яанаа