Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмгэнэл илэрхийллээ

Админ
2021/04/29

Нэгдүгээр эмнэлгийн ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч  амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмгэнэл илэрхийлжээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "2021 оны 4 дүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье.

Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно.

Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.
Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.

 Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно" гэсэн байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.142.100
    2021/05/02

    100 гаруй иргэд ковидоор өнгөрчөөд байна олигтойхон вакцин олж ирж чадахгүй бол огцрооч. Файзер олоод ирээч!!!!!

    Хариулах
  • 66.181.161.15
    2021/04/29

    Эрүүл мэндийн салбарын эмч сувилагч нар ингээд харамсаалтайгаар амь насаа алдаад эхэлбэл улс эх орон минь яах болж байна даа. Ум сайн амгалан болох болтугай

    Хариулах
    • 202.9.47.21
      2021/04/30

      Yadiin chi araas ni yav mal min huseed bga coronataigaa daldar