АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 521 хэрэг шалгагдаж байна

Админ
2021/05/03

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 63 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 531 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, гурван хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 521 хэрэг шалгагдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна