Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

Админ
2021/05/04

Г.Ганболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

 УИХ-ын гишүүн Г.Ганболд төлөө танилцуулахдаа "Монгол Улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх явдал байсан юм. Үүний дагуу 2017, 2018 онд тус бүр хоёр хувиар гэх мэтээр нэмэгдсээр 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 бол нэмэгдсэн.

 Иргэд сонгогчдын зүгээс, МҮЭ-ийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд удаа дараа энэ асуудлаар хандсан. Тиймээс бид хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авсны дагуу төслөө өргөн барьж байна. Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр иргэд болон ажил олгогчдын нуруунаас жилд 190 гаруй тэрбум төгрөгийн ачааг авна. Нөгөө талаасаа Засгийн газар төсөвтөө тодотгол хийж энэ зөрүүг арилгах боломжтой гэж үзсэн.


Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Харин бид энэ хуулийн төслөө ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулсан. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар буурна. Хоёр хувь гэдэг бага юм шиг боловч нийлбэр дүнгээрээ иргэд, ажил олгогчдод дэмжлэг болно гэж үзэж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.85
    2021/05/05

    Энийг дэмжээд байж байхуу гахайнуудаа

    Хариулах