Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин нохойны устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд “ӨЛТЭ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохой устгасан. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” ХХК хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдын заасан чиглэл болох Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслангаас 40 золбин нохой устгав.
Түүнчлэн тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл” ХХК, “Ихбудаг атүк” ХХК-ийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгалаа. Тавдугаар сарын 3-нд “ӨЛТЭ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгав.








Наад ажлаа гүйцэд хийгээчээ. Нэг сумын хэмжээнд устгадаг тоо тавьчихаад сүржигнэх юм.
zuv yum hiijee.zolbin nohod hun barina shuudee
Сүртэй юм хийж дээ сда одоо ийм мэдээ оруулахаа боль
Бид ийм л араатнаас дор юмдаа.эрх ашигдаа тааруулж бусад бодгалийг хөнөөнө гэдэг арван хар нүгэл.ертөнц дээрх амьд амьтан болгог өөр өөрийн амьд явах ус уух хувь зохиолтой.ум мани бадми хум
yugsen vgiin zerlegsheed mal amitan luu dairaad bga amitadiig ustgahgvi yahin udahgvi hugshin hvn hvvhed barichuul chi yahuu ergvv yum yarihiin
Зөв баянзүрх хайрханы нохойг устгааай нохой сахиустай гэж нохой хооллосоор байгаад баахан үэрлэг нохойтой болсон айлын хурга шиг хнь барьж иддэг болсон
Bogd uulni zolbin nohdiig ustgaach
ЗОЛБИН НОХОЙГҮЙ УЛААНБААТАР БОЛЦГООЁ.
Ee evii dee.