Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын  цагдан  хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах  тухай саналыг  2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын  05-ны өдөр  хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь  заалтыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15  хоногийн хугацаагаар сунгахаар  шийдвэрлэлээ. 

                 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар