2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлж байна.
Бизнес нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд авч үздэг. Үүнээс 18 төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 8-наас хязгаарлана.
Хязгаарлаж байгаа салбарууд:
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах худалдааны зах худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.









psdaa pcgee nee
ymar ydargaatai yum be ydaj zamaa negeech huwin unaa tereggvi hvmvvst hetsvv bnaa
Өө зөв болж дээ
Эргүү хүрэлсүх ардын намын хурал дээр хятад вакциныг муулаад тэрнээс болж хятадуудад боолгож 14 хоносон шүү. Мэдтүгээ хүмүүсээ
ЗАВААН НОВШНУУДАА НААД ЖҮЖГЭЭ ЗОГСОО. ВАКЦИНЫГ АЛБААР ТА НАР 14 ХОНОГ ХИЙЛГҮЙ ЦАГ АЛДУУЛСАН БИЗ ДЭЭ. ӨӨРСДИЙНХӨӨ ХАР АМИЙГ ХООХОЙЛЖ СОНГУУЛЬДАА БЭЛДЭЦГЭЭГЭЭД ЗАВГҮЙ БАЙХ ШИВ. ЯДАРСАН ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ХАМАГ АЧААГ ҮҮРҮҮЛЖ ТУЙЛДУУЛЧААД ӨӨРСДӨӨ ЗОВЛОН ДЭЭР НЬ ЗООЛООД Л БАЙНА УУ????