ДЭМБ “Sinopharm” компанийн коронавирусний вакциныг бүртгэжээ

Админ
2021/05/08

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ БНХАУ-ын “Sinopharm” компанийн коронавирусний вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвшөөрчээ.

Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт болсон хэвлэлийн хурлын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Ингэснээр Хятадын вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан “COVID-19”-ийн 6 дахь вакцин болжээ.

ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, энэхүү алхам нь олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусний вакцины жагсаалтыг өргөжүүлж байгаа аж. Түүнчлэн улс орнуудад “Sinopharm”-ийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байна.

ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвлөсөн вакцины жагсаалтдаа АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин, Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen", Америкийн "Moderna" компани, мөн Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.  

Эх сурвалж: https://montsame.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.251
    2021/05/09

    Мэдээж шүү дээ, уламжлалт аргаар хийсэн вакцин. Одоо монголчууд халдвар авахгүй байх баталгаа өндөр байхаас гадна сайн цаг ирэхээд бусад улсад зочлоход биднийг оруулах нь байна. Гадаадад явах сонирхол ихтэй хүмүүс шүү дээ бид чинь.

    Хариулах