Х.Болортуяа олимпийн эрх авч, чөлөөт бөхийн тамирчид 9 эрхтэй боллоо

Админ
2021/05/08

"Софи-2021" олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд бүтэн багаараа түүхэндээ анх удаагаа оролцохоор боллоо.

Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вераника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ авлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, алдарт Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээнд аваргалаад байсан билээ.

 Манай бөх олимпийн эрхийн төлөөх барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарсан бол 1/4 шигшээд мөн 1:6-гаар ялагдаж яваад учраагаа цэвэр ялсан юм. Олимпийн 9 эрх авсан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна