Э.Анандын хагалгааны зардалд 380 сая төгрөг шаардагдахаас 300 сая нь цугларчээ

Админ
2021/05/08

Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүд амьдрал бэлэглэхээр мянга мянган хүмүүс сайхан сэтгэлийн гараа сунгасан. Өчигдөр гэхэд л сугалаат худалдаа зохион байгуулж, олон үзэгчид азаа үзэж, түүнд эрүүл энхийг хүссэн.

Тэгвэл Э.Анандын эмчилгээний зардалд 380 сая төгрөг шаардагдахаас 300 сая төгрөг нь цугларчээ. Дээрх мөнгөн дүн буюу 380 сая төгрөг нь зөвхөн хагалгааны зардал бөгөөд физик болон химийн эмчилгээний зардалд ороогүй аж. 

Тиймээс амьдрахын төлөө өдөр бүр тэмцэж буй бяцхан хүүд, ахынхаа төлөө шөнө болгон залбирдаг сэргэлэн охинд, үрийнхээ төлөө дотроо эмтэрч, гадна шаналж буй эхэд туслахыг хүсвэл хандив өргөхийг та бүхнээсээ хүсэж байна.

Э.Ананд хүүг БНСУ-ын эмнэлгийн байгууллага нэн даруй ирэхийг сануулсан. Учир нь тэрбээр Солонгос улсад очсоныхоо дараа 14 хоног тусгаарлагдах юм. Тиймээс ар гэрийнхэн нь  5 дугаар сарын 13-ны  МИАТ-ийн нислэгээр явахаар төлөвлөж байгаа билээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.231
    2021/05/11

    Үлдсэнийг нь эцэг эх ухаантай юмнууд нь бүрдүүл. Зою зүдэр амьдралын ачаагаа үүр.

    Хариулах
  • 103.212.119.162
    2021/05/10

    odoo tolboriin uldegdliig eruul mendiin dAatgalaas ogch bolohgui yu.

    Хариулах
  • 103.26.193.18
    2021/05/09

    ИХгишүүд эмэгчин шулмасууд дуугүй л байна шүү.

    Хариулах
  • 66.181.161.29
    2021/05/09

    Дүү минь сайн хичээгээрээ

    Хариулах
  • 202.126.89.111
    2021/05/09

    ulsiin ih hurliin gishvvd idej bga mungunuusuu Anand hvvd uguuch

    Хариулах
  • 223.104.44.30
    2021/05/08

    Dagvadorj avarga,bohchuud 1 bodno bga.gyals tsugluulaad yvaarai.eruul enhiig husii.husiii.husiiii

    Хариулах