УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж, Т.Баярхүүг томилно

Б.Ариунзаяа
2021/05/08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой Байдлын Ерөнхий газар дахь Улсын Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Онцгой Байдлын Ерөнхий газрын бие бүрэлдэхүүнд хатуу хөл хорионы үед уртасгасан цагаар ажилласанд талархал илэрхийлж, “Улбар шар” түвшинд шилжиж буй цаг үед анхаарал алдалгүй шат шатандаа хариуцлагатай ажиллахыг сануулав. 

Мөн УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгаланг чөлөөлж, түүний оронд Тагнуулын Ерөнхий Газрын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүг томилох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэх үүргийг өгч байна” гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.18
    2021/05/09

    ЯАХ ГЭЖ балдууш гаруудыг ингэж тэжээж байдаг юм. алаад булаад орхи.

    Хариулах
  • 192.82.87.251
    2021/05/08

    Юу дээртэх вэ, энэ хүмүүсийг солиод?

    Хариулах