Энэ сарын 2-ны өдөр /2021.05.02/ Багахангай дүүргийн 2 дугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Дуудлагын дагуу Цагдаагийн хэлтэс хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангаж 5 дугаар сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 км орчим зайд гарган устгах ажлыг зохион байгуулж аюулгүй болгосон байна. 

Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1км, 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан байна.

Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Эх сурвалж: Багахангай Цагдаагийн Хэлтэс