Хүнд хэлбэрийн хавдартай найман настай Э.Ананд хүүд иргэд болон албан байгууллагууд хандив өргөсөөр байна. Саяхан гэхэд л Хүннү мотоциклчдын клубынхан Э.Ананд хүүгийн эмчилгээнд зориулж Нинжа загварын мотоциклтой сугалаа зохион байгуулж, 20 сая төгрөгийн хандив өргөсөн.
Тэгвэл өсвөрийн таеквондочид хандивын аянд нэгджээ. Таеквондогийн хар бүс, 6 дантай БНСУ-ын иргэн И Чан Юн дасгалжуулагчтай "Кёнхи" клубын өсвөрийн тамирчид 470 мянган төгрөг цуглуулж, захидал илгээсэн байна.
Ингэхдээ тус клубынхан Э.Анар болон дүү Э.Саранхулан нарт өмсгөл бэлэглэж, хагалгаандаа орж, эрүүл саруул болохоороо клубтээ үнэ төлбөргүй суралцах эрхийг олгосон байна.


Э.Ананд нурууны нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Улмаар монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын “Soon chun hyang seoul university hospital” эмнэлэг болоод байгаа юм. Хүүгийн зөвхөн хагалгааны зардалд гэхэд л 380 гаруй сая төгрөг шаардлагатай. Тус үнийн дүнд физик болон химийн эмчилгээний зардалд ороогүй аж.
Иймд та бүхэн тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Анандад хүүд маань амьдрал бэлэглээрэй.
- Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
- Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
- Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)








Өвгөн ах нь дүүдээ аюулт өвчнөөс түргэн салж,эрүүл саруул сайн хүн болоорой гэж хүсч тэтгэврийн цөөхнөөсөө илүүчиллээ.Хүмүүсээ далайд дусал нэмрээ.