Ахмадуудад өгсөн нэг сая төгрөгийн ваучерийн асуудлаар Ахмадын чөлөөт холбооноос мэдээлэл хийж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг огцрохыг шаардлаа.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу 228.5 мянган иргэдийн зээлийг тэглэсэн. Үүний дараа тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэх шийдвэр гарч, тавдугаар сарын 21-нээс олгож эхэлсэн. Мөнгөн тэтгэмж олгох эхлэхээс өмнө ахмадуудад ваучер хэмээх үнэт цаас олгож эхэлсэн. Гэвч уг үнэт цаасыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компани ямар ч тендергүйгээр өндөр өртгөөр хэвлэсэн. 1 ширхгийг нь 2,487,468 төгрөгөөр хэвлэсэн байна. Үүнийг Ахмадын чөлөөт холбооноос эсэргүүцэж, Б.Батцэцэг сайдыг огцрохыг шаардлаа.
Энэ талаар Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компани ямар ч тендергүйгээр, хэзээ ч хэрэг болохгүй ваучер гэдэг зүйлийг 592 сая төгрөгөөр хэвлэсэн байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдлаа бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг. Монголын ахмадуудын нэрийн өмнөөс хуульчилсан дээрэм хийж байгаа гэмт хэрэг. Тиймээс Монголын чөлөөт ахмадын холбооноос Б.Батцэцэг сайдыг 592 сая төгрөгийг улсын төсөвт нь буцааж хий, үүнийгээ ард иргэдэд мэдээл, Монголын төрийг бизнес болгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж, огцор гэдэг шаардлагыг тавьж байна.
Учир нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компани нэг ширхэг ваучер буюу алгын чинээ цаасыг 2,487,468 төгрөгөөр хэвлэсэн байна. Би тэтгэврийн зээлгүй байсан тул сая төгрөгөө авсан. Гэхдээ надад тэр ваучер гэдэг нь ирээгүй. Тиймээс бид хуульчилсан дээрэм хийдэг бусармаг аргыг зогсоох ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон, ахмадуудын нэрээр мөнгө угаасан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хариуцлага тооцохыг шаардаж байна. Өнөөдрийн монгол ирээдүйн ахмадуудын нэрийн өмнөөс энэ мэтчилэн хулгай хийгээд байвал ахмадууд Сүхбаатарын талбай дээр дахин тэмцэл хийхэд бэлэн байна. Ваучерийн хамгийн үнэтэйдээ 60 сая төгрөгөөр хэвлэх боломж байсан. АТГ уг хэргийг шалгаагүй байна, татгалзсан байна. Үе нь өнгөрчихсөн гэж битгий бодоорой. Ухаан санаа эрүүл, дөрвөн мөч ажиллаж байна. Нас явсан нь үнэн ч ахмадуудын тэмцэх чадвар зогсоогүй” гэлээ.
Баасан балай овоо хэдэн янчаан цохиод одоо оодорч байна. Дэндүү үнэмшилгүй, яаж ч бодсон 1ш үнэт цаас 2сая таван зуун мянгаар хэвлүүлнэ гэж байхгүй. Эрүүл ухаанаар бодоод үз дээ. Эсвэл баасан орон гаран болоод байна уу
Iim muuhai ulaim tsaim yum hiine gej baih u. Yachihsan hun gej iim baidag baina aa. Shuud ogtsruulaad shuuh tsagdaad ni ogooch ee.
yaj ch chadahgui dee
arai dendenee battsetseg gedeg avgaig shuud ogtsoruuli oyuerdenee chamd gai bolno shuu
энэ чинь л МАН шүү дээ хүчээ нэгтэгчихсэн юм чинь яаж ч чадахгүй
ter tsaasaarch yadag yum terte terengui dansand ni orj bhad
зөв шаардлага тавьсан байна.Батцэцэг хар дэвтэрт бичигдээд л байгаа
МАН ын сайд батцэцэг шууд луйвардсан байна. МЭДЭЭЖ тэр ганцаараа луйвар хийж чадахгүй, түүний ард Хүрэлсүх байгаа.
шудрага шийдвэр гаргаж иргэддээ мэдээллээ
ОюунЭрдэнээ сайддаа арга хэмжээ аваачээ яачихсан шунаж идэж ханадаггүй новшнууд вэ? Тэр цаасаар бид яахын цаана чинь ажлын байргүй ажилгүй залуучуудаар дүүрэн зарим нь гадагшаа хүний нутагт очоод ажил хийгээд гэр бүл салалт хүүхдүүд дунд нь яаж хүмүүжиж бгааг та мэдэх үү ? Модон жорлонтойгоо хэд дүгээр зуунд бна бид Солонгос улсыг хар юу ч хийсэн хүнийхээ төлөө тэгэхд манайх зөвхөн би миний гэр бүл болж бвал Монгол яадгын гэж боддог новшнуудаа Батцэцэг ээ 592 сая төгрөгөө буцаагаад өгчих өө буян болно за
Энэ арай л дэндэнэ ээ. Хууль хүчнийхэн энэ хүнийг нэн даруй шалгаж үнэн мөнийг нь тогтоогооч ээ. Хэрэв энэ үнэн бол хулгайч луйварчин шуналтанг төрийн энэ өндөр албан тушаалаас нь буулгаж зохих шийтгэлийг нь нэн даруй оногдуулах хэрэгтэй. Яасан сэтгэлгүй шуналтай хүн хогнууд төрийн өндөр сэнтийд суучихдаг юм бэ. Үнэхээр сүгнүүд бузрууд юм аа.
Энэ сайдыг нэн даруй огцуулах хэрэгтэй. Иймэрхүү хувийн шуналдаа хөтлөгдсөн бузруудаас салахгүй бол монгол улс маань хөгжихгүй ээ. Энэ шуналтанг огцруулах, зохих шийтгэлиййг нь өгтөл нийтээрээ эсэргүүцэн тэмцье ээ.
МАН ын дарга Хүрэлсүх ваучерт зарцуулсан 592 сая төгрөгийн зарцуулалтыг тайлбарлах ёстой. ЯАХААРАА 30-60 сая төгрөгөөр хэвлэх боломжтой зүйлийг 592 саяар хэвлэж төсөвийн мөнгө луйвардсан юм вэ?
Ахмадуудад өгсөн нэг сая төгрөгийн ваучер хэмээх үнэт цаас ямарч шаардлаггүй илүү зардал гаргаж хэвлэж тараасан байна.Энэ бол хулгай, луйвар, авилга мөнөөс мөн шүү
Ер нь ямарч нам төр барисан тэнд дандаа хулгайч нар сайд дарга болох юмдаа
Энэ бол үнэхээр дэндүү даанч дэндүү маш ноцтой гэмт хэрэг,эрхэм ерөнхий сайт энэ луйварчнаа нэн даруй засгаас зайлуулаж зардал мөнгийг төрд төлүүл,чадахгүй бол өөрийг чинь зайлуулахын төлөө бүх нийтээрээ тэмцэх болоно шүү?